Нийслэлийн Засаг дарга С.Батболд ОРЛОГЧ нараа томиллоо

2016 оны 9 сарын 07

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга  2 орлогч,  2 төслийн удирдагчтай байхаар баталжээ.

 

Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу:

  1. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг,
  2. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг,

Төслийн удирдагч:

  1. Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа,
  2. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томиллоо.
Товч намтар

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү

Нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой.

  • 1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч
  • 2003-2005 онд Mongol drilling ХХК Гүйцэтгэх захирал
  • 2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах
  • 2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн Захирал
  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
  • 2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ  дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.

 Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Москва хотын 779-р сургууль, нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй.  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант.

  • 2004-2008 онд УИХ-ЫН Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч,
  • 2008-2012 онд  НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга,  Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн,
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь  МАН-ын бүлгийн ажлын албаны дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байсан.
  • 2016 оны НИТХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр, НИТХ-ын анхны хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон. 

 Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ш.Анхмаа

Нийслэлийн 13-р дунд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, БНХАУ-ын Бээжин хотын Хэл, соёлын дээд сургууль, АНУ-ын Хавай институтийн “Эмэгтэй манлайлагч” хөтөлбөрийг төгссөн. Багш, эрхзүйч мэргэжилтэй.

  • 2001-2008 онд  “Эмнести интернэйшнл” байгууллагын Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2011-2015 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байсан. Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, Эмнести интернэйшнл байгууллагын “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагнал, “Гоо сарнай” наадмын “Бүтээлч эмэгтэй” өргөмжлөл хүртэж байсан.
  • 2016 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

 Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Энхтөр

Ховд аймгийн Дарви сумын 10 жилийн сургууль, Нийслэлийн 10 жилийн 72 дугаар сургууль, Цэргийн нэгдсэн сургуулийн Армийн доторх нам, улс төрийн ажилтны ангийг 1988 онд, ОХУ-ын Иваново хотын Нэхмэлийн академийг үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Улс төрч,  Нийгмийн ажилтан, Төрийн  удирдлагын менежер мэргэжилтэй.

  • 1988-1992 онд Дорноговь аймгийн Зүүнбаян АА-ийн 131 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч,
  • 1998-2000 онд “Ноёнхангай” ХХК-ийн менежер,
  • 2000-2001 онд "ЭНИГМА" ХХК-ийн ерөнхий менежер,
  • 2001-2002 онд БЗД-ийн МАХН-ын хорооны дэд дарга,
  • 2002-2003 онд МАХН-ын хороонд улс төрийн ажилтан,
  • 2003-2008 онд МАХН-ын удирдах зөвлөлд Улс төрийн ажилтан,
  • 2008 оноос нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаа. МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн сонгуульт ажилтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36042
0 эможи
keyboard_arrow_up