Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо

2016 оны 9 сарын 07

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж,  нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.

П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой.

    1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч
    2003-2005 онд Mongol drilling ХХК Гүйцэтгэх захирал
    2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах
    2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн Захирал
    2011-2013 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
    2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ  дахь МАН-ын бүлгийн дарга
    2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36037
0 эможи
keyboard_arrow_up