Оюутны смарт карт сунгалт маргаашийг дуустал үргэлжилнэ

2016 оны 9 сарын 07

Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын захиалга өчигдөр дуусах ёстой байсан ч хоёр өдөр нэмж сунгалт хийхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 8 буюу маргааш өдрийг дуустал карт сунгалт хийх хугацааг сунгажээ.

Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт картын захиалгыг энэ сарын 6-ны өдөр хүртэл авахаар төлөвлөж байсан. Оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэх юм байна. Оюутнууд болон оюутны зөвлөлүүд хүсэлт гаргаж захиалгын хугацааг ийн сунгажээ. Оюутнууд сургуулийнхаа оюутны холбоо, оюутны зөвлөлд хандаж цахим картаа захиалах бөгөөд шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36035
0 эможи
keyboard_arrow_up