ХУД-ийн АБНТБТ-өөс “Хамт олны харилцаа, ёс зүй” сургалтыг зохион байгууллаа

2016 оны 9 сарын 07

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв нь дүүргийн Усан спорт сургалтын төвийн захиалгаар ёс суртахуун – төлөвшлийн хүрээнд “Хамт олны харилцаа, ёс зүй ” сургалтыг 2016 оны 08 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

 

Үүнд:

  • Харилцаа гэж юу вэ
  • Эрүүл, зөв харилцааг хэрхэн бий болгох
  • Байгууллагын харилцааны ёс зүй
  • Төрийн албан хаагчид тавигдах шаардлага
  • Сайн харилцагч гэж хэн бэ гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Сургалтын төгсгөлд тухайн байгууллага дээр шийдвэл зохих асуудлуудыг хөндөн, хувь хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, харилцан бие биенээ хүндлэх, бусдыг сонсох чадваруудыг олгох, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн чин эрмэлзэлтэй ажиллах талаар зөвлөснөөс гадна хамт олны сайхан уур амьсгал бий болгох тал дээр хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлсэн нь оролцогчдод нэгийг бодогдуулсан сургалт болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36020
0 эможи
keyboard_arrow_up