Аврагчид 26 иргэний амийг аварлаа

2016 оны 9 сарын 07

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54 дүгээр байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай  ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26  иргэний  амь насыг  авран хамгааллаа.

Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36013
0 эможи
keyboard_arrow_up