ӨНӨӨДӨР: Гурван улсын археологчдын хамтарсан форум болно

2016 оны 9 сарын 07

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

09.00 цагт: Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулж байгаа “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал “Зөвшилцөл” хурлын танхимд болно.


ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: ХХААХҮЯ, ХААҮШУОНТ, КАПЕКС хамтран “Монголын алслагдсан бүс нутгуудад экспортын чиг баримжаатай ХАА-н үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэх” сэдэвт семинар болно. Утас: 99114591


ШУТИС

09.00 цагт: ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтарсан “Орос, Монгол, Хятадын хил залгаабүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал тус сургуулийн номын санд болно.


ТӨРИЙН ОРДОН

10.00 цагт: Ёслолын танхимд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Уулзалтаар өнөөдрийн 3 талт хэлэлцээр болон цаашид хамтран ажиллах чиглэл, зорилтын талаар санал солилцоно.

11.00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчдийг Ёслолын танхимд хүлээн авч уулзана.Уулзалтаар өнөөдрийн 3 талт хэлэлцээр болон цаашид хамтран ажиллах чиглэл, зорилтын талаар санал солилцоно.


НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

15.00 цагт: "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам"-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 70123470


УЛААНБААТАР ЧУУЛГА

19.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул, хамтын бүтээл бүхий нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд  Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолт болно. Утас: 319015, 319017

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36012
0 эможи
keyboard_arrow_up