ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АБНТБ-ЫН ТӨВӨӨС КОМПЬЮТЕРИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ 10 ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2016 оны 9 сарын 07

Таны компьютерт суурьшсан олон төрлийн вирус нь компьютерийн ажиллагааг удаашруулж, компьютерийн үйлдлийн системд гэмтэл учруулах цаашлаад компьютерийн  насыг богиносгож байдаг гэдгийг та мэдэх үү. Доорх аравхан алхмыг чандлан сахихад та компьютертоо санаа зовох хэрэггүй болно.

1. Компьютер тань эхлээд асахдаа ачаалдаг бүх програмуудаа ачаалж дууссаны дараа ажиллаж эхэлж байх.

2. Ямар нэгэн программ ашиглаж дуусаад гарсны дараа REFRESH хийж бай. Энэ нь таны RAM-г хэрэгцээгүй файлуудаас чөлөөлж өгөх болно.

3. Дэлгэцийн зургаараа хэзээ ч битгий том хэмжээтэй, нягтрал өндөртэй зураг сонго. Хэрэв таны компьютер 64mb-с доош RAM-тай бол огт дэлгэцийн зураг тавихгүй байх хэрэгтэй.

4. Дэлгэц дээрээ аль болох олон shortcut-ууд тавихгүй байх. Shortcut тус бүр RAM-с 500 byte зай хэрэглэдэг.

5. Хогийн саваа байнга цэвэрлэж бай. Энд орсон файл нь хатуу дискэн дээр зай эзэлж байдаг.

6. Интернетийн temporary файлыг байнга цэвэрлэж байх. (firefox дээр бол ctrl+shift+delete дараад бүгдийг нь сонгоод Clear now  дарах эсвэл cleaner программ ашиглан цэвэрлэж болно.

7. 2 сар тутамд хатуу дискээ difragment хийж бай. Энэ нь таны хатуу диск дээрх файлуудыг эмхлэн програмууд хурдан ажиллах боломжтой болно. (Start – Accesories – System tools – Disk defragmenter дараад defragment хийх дискээ сонгоод defragment disk дарах) Хатуу дискэн дэх хадгалсан файлаас шалтгаалж тодорхой хугацаа шаардагдах болно.

8. Хард дискээ 2 хувааж байх. Болж өгвөл системтэй диск дээрээ юм суулгахгүй хоосон хэвээр нь байлгах. Энэ нь таны RAM диск дүүрэх үед системээс автоматаар үйлдлийн системтэй (C) дискний хоосон зайг virtual memory болгож ашигладагт оршино.

9. Ямар нэгэн програм суулгасны дараа tray icon-г аль болох ил гаргахгүй байх. Tray icon олон байх нь үйлдлийн систем эхлэх явцыг удаашруулдаг ба RAM-аас байнга нөөц шаардаж байдаг.

10. Компьютераа тоос шорооноос хамгаалах. Тоос шороо нь таны компьютерийг хөргөж байдаг cooler-үүдэд орсноор cooler таны компьютерийг хөргөж чадахаа больж CPU болон дагалдах хэрэгслүүд (display card) доголдолтой ажиллахад хүрнэ. Гэхдээ хэзээ ч вакум орчинд байлгаж болохгүйг анхаарах хэрэгтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36007
1 эможи
keyboard_arrow_up