Нийслэлийн 43 байршилд 434 цэгээр үнийн нэмэгдэлгүй жимс, ногоо борлуулна

2016 оны 9 сарын 06

Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаагаар нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм.

Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд гаргах, холбогдох зөвшөөрлийг олгох санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 43 байршилд 434 цэгээр тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан жимс, хүнсний ногоогоо зарж борлуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35998
0 эможи
keyboard_arrow_up