Хан-уул дүүргийн 130 дугаар сургууль хичээлийн шинэ жилээр шинэ номын сантай боллоо

2016 оны 9 сарын 05
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч хатагтай Ц. Байгальмаа, Япон Улсаас монгол улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, мөн Япон Улсын иргэн Хорикава сангийн тэргүүн Хорикава, Монгол дахь сангийн тэргүүн ноён Л. Нэргүй, ХУД-ийн ИТХ төлөөлөгч тэргүүлэгч, Эрүүл мэндийн нэгдлийн дарга хатагтай Т. Пүрэвчулуун, ХУД-ийн ИТХ төлөөлөгч ахмадын хороон дарга Л. Хадбаатар, Дүүргийн соёлын ордны дарга Б.Минжүүр, Дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Тус 130-р бага сургууль нь энэ хичээлийн жилд 1-5-р ангийн 376 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв. 
Япон Улсын “Хорикава сан” ТББ-ын санаачилга дэмжлэгээр 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саяакагийн нэрэмжит” номын санг байгуулж, хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хүлээлгэн өгч, албан ёсоор нээлтээ хийлээ. Шинэ номын санг иж бүрнээр тохижуулж, иж бүрэн номоор хангаж ажилласан байна. 
Мөн 15 сурагчдад цүнх, ном дэвтэр хичээлийн хэрэглэл гардуулан өгч, цаашдын сурлагад нь өндөр амжилт хүслээ.
Үүнээс гадна Хорикава сангаас тус 130-р бага сургууль нь Япон улсын Тоуама мужийн Жоохама хотын бага сургуультай хамтын ажиллагаа тогтоож, багш сурагч солилцоо явуулж, боловсролын чанарын шинэчлэлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. 
130 дугаар бага сургуулийн захиргаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35946
1 эможи
keyboard_arrow_up