6000 гаруй сурагч гуравдугаар ээлжинд хичээллэнэ

2016 оны 9 сарын 03

Энэ онд улсын хэмжээнд  9168 хүүхдийн суудалтай 22 сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, зургаан спорт заал, найман дотуур байр ашиглалтад орж буй ажээ. Үүнээс Улаанбаатар хотод 2560 суудалтай зургаан сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, спорт заал, дотуур байр тус бүр нэг ашиглалтад орох юм байна.

Гэсэн хэдий ч сургууль цэцэрлэг хүрэлцээгүй хэвээр дунд сурагчид гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насныхан гэртээ цоожлуулан үлддэг хэвээр байна. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд улсын хэмжээнд нийт 24 сургууль гурван ээлжээр хичээллэж, нийт сурагчдын 1.2 хувь буюу 6,3 мянга нь гуравдугаар ээлжинд хичээллэж байжээ. Гурван ээлжтэй хичээллэж буй сургуулийн  24 нь нийслэлийнх бол  хөдөө орон нутгаас Хөвсгөл аймгийн “Гурван эрдэнэ” сургууль л гурван ээлжээр хичээллэдэг байна.

Улаанбаатар хотод:

  • Баянгол дүүрэгт 1 сургууль (73 дугаар сургууль),
  • Сүхбаатар дүүрэгт 1 сургууль (71 дүгээр сургууль),
  • Хан-Уул дүүрэгт 2 сургууль (115, 52 дугаар сургууль),
  • Чингэлтэй дүүрэгт 3 сургууль (5, 21, 61 дүгээр сургууль)
  • Сонгинохайрхан дүүрэгт 7 сургууль (9,62, 65, 76, 104, 107,122 дугаар сургууль),
  • Баянзүрх дүүрэгт 8 сургууль (14, 21, 33, 44, 84, 102, 111 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35940
0 эможи
keyboard_arrow_up