Дорнын эдийн засгийн II чуулга уулзалт эхэллээ

2016 оны 9 сарын 02

Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн хоёрдугаар чуулга уулзалт эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээнд Оросын болон гадаадын 2500 орчим төлөөлөгч оролцож байгаа талаар ТАСС уламжлав.

“Алс Дорнодыг нээх нь” уриан дор болж буй форумын гол сэдэв Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн интеграцийг өргөжүүлэх, Алс Дорнодын бүс нутагт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах аж. 

Чуулга уулзалтын үеэр 1.6 их наяд рублийн үнийн дүн бүхий 142 хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Алс Дорнод дахь Ерөнхийлөгч В.Путины бие төлөөлөгч бөгөөд чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга Юрий Трутнев мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Дорнын Эдийн засгийн анхдугаар форумын явцад 1,8 их наяд рублийн үнийн дүн бүхий 92 хэлэлцээр байгуулж байсныг дурдсан байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар болон 28 орны 57 компанийн топ менежерүүд, Оросын 200 гаруй компанийн захирал оролцож байгаа аж. 

Чуулга уулзалт  “Русский” арал дахь Алс Дорнодын Холбооны их сургуулийн хичээлийн байруудад явагдаж буй тул хичээлийн шинэ жилийн нээлтийг 12-нд хийхээр хойшлуулж, сайн дурын ажилтан оюутнууд зочид, төлөөлөгчдөд тусалж байгаа аж.

Дорнын эдийн засгийн анхдугаар форум 2015 оны есдүгээр сард зохион байгуулагдаж, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 80 гаруй томоохон хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байжээ. Эдгээр төслүүд эхнээсээ үр өгөөжөө өгч, Алс Дорнод дахь хөрөнгө оруулалтын хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35911
0 эможи
keyboard_arrow_up