23 байршилд 190 цэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж байна

2016 оны 9 сарын 02

Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор наймдугаар сарын 25-наас аравдугаар сарын 25-ны өдрүүдэд “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулахаар болсон билээ.

“Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г дүүрэг тус бүрт хоёроос доошгүй байршилд зохион байгуулахаар болжээ. Тиймээс ч хотын даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 23 байршилд 190 цэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гараад байна.

 
Нийслэлийн таван дүүрэгт үзэсгэлэн худалдаа гарч буй байршлуудыг танилцуулж байна.

Баянзүрх дүүрэгт 
•    “Скай” худалдааны төвийн урд талбайд, 
•    Бөхийн өргөөний урд, 
•    “Тэнгэр” бөөний худалдааны гадна талбайд,
Баянгол дүүрэгт 
•    3-р эмнэлэгийн зүүн талд, 
•    Бичил хорооллын дунд талбайд, 
Хан-Уул дүүрэгт 
•    “Ажилчны алдар” талбайд, 
•    “Хоме ппаза”-ийн гадна талбайд,
•    “Буянт-Ухаа-1” хорооллын гадна, 
Чингэлтэй дүүрэгт 
•    Хайлааст, 
•    Долоон буудлын уулзвар, 
•    24-р сургуулийн урд талбайд, 
Сонгинохайрхан дүүрэгт 
•    Хархорин захын эсрэг талд 31-р байрны урд хэсэгт, 
•    Миний захын хажууд, 
•    Баянхошууны эцсийн буудал орчим тус тус ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна.


Харин үнэ ханшийн хувьд жижиглэн худалдааны газруудаар:

№    Хүсний ногоо    Үнэ(1кг)
1    Төмс    500-600
2    Лууван    1,000
3    Манжин    1,000
4    Байцаа    600-700
5    Сонгино    1,500
6    Помедор    3,500
7    Тарвас    1,000-1,500
Бөөний худалдааны төвийн хувьд:

№    Хүсний ногоо    Үнэ(шуудай)
1    Төмс    11,000-15,000
2    Лууван    8,000-10,000
3    Манжин    18,000
4    Байцаа    8,000-10,000
5    Сонгино    20,000, 25,000
6    Помедор    1кг-3,500
7    Тарвас    20,000
Бөөний худалдааны цэгт худалдаа эрхэлж буй иргэд "Энэ жил ургац сайн байгаа учраас ногоо хямд байна. Сортоосоо шалтгаалаад янз бүрийн үнэтэй байгаа. Хадгалах зоорьтой айлууд есдүгээр сарын сүүлээр их хураалт дуусч ногооны үнэ нэмэгдэхээс өмнө нөөцөлж авах хэрэгтэй. Ихэнхдээ Сэлэнгэ аймгаас ногоо авчирдаг. Өдөржингөө ногоогоо хурааж ачаад, энд шөнийн хоёр, гурван цагийн үед буулгана. Хавраас эхлээд л ингэж хөдөлмөрлөж тарьсан ногоогоо бид хямд өгч байна. Нэг шуудай байцаа гэхэд 10,000 төгрөгөөр зарагдаж байна. Нэг шуудай нь 40кг гэж бодоход нэг кг-ийг 250 төгрөгөөр л зарж байна шүү дээ" хэмээн ярьж байлаа.

 
 Мөн есдүгээр сарын 15-наас эхлэн

Сүхбаатарын талбай,
Барилгачдын талбай,
Жуковын талбайд хүнсний ногооны ӨРГӨТГӨСӨН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА гарах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35888
0 эможи
keyboard_arrow_up