Нисэх, Яармагийн айлуудыг “Буянт-Ухаа 2” хотхон руу нүүлгэх ёстой гэв

2016 оны 9 сарын 01

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр салбарынхантайгаа уулзлаа. Тэрбээр “Буянт-Ухаа 2 хорооллыг өндөр өртгөөр бүтээсэн. Гэтэл тэр газар онцгой бүс. Гэр хорооллын айл олон болсноос өвөл маш их утаатай болдог. Онгоц газардаж чадалгүй буцлаа гэсэн мэдээг бид уншдаг.  Тэгвэл тэр айлууд хашаа байшингаа өгөөд, Буянт-Ухаа 2 руу нүүж орох ёстой. Энэ бодлого үр өгөөжөө өгч, утаа багасна. Үлдсэн байрыг түрээслэхдээ яваандаа байраа өмчлөх эрхийг нь хангана. ТОСК зургаан аймагт орон сууц барьсан. Эдгээрийг дуусгана. Тендерт шалгарсан компаниуд нь ажлаа дуусгаг. Дараа нь орон нутагт тэдгээр байрыг захиран зарцуулах эрхийг олгоно” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35864
0 эможи
keyboard_arrow_up