ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016 оны 9 сарын 01

Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын салбарын багш,  сурган хүмүүжүүлэгч, оюутан, сурагч бяцхан дүү нартаа 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

 

 Хан-Уул дүүргийн боловсролын салбар цаг үетэйгээ өрсөлдөн өргөн далайцтай хөгжиж, боловсролын бодлогоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд бага,  сургуулийн өмнөх боловсрол, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Харин ахлах ангийн  хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн шинэ жилд хэрэгжүүлэхээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, мэргэжилтнүүд идэвхтэй ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 19,  төрийн бус өмчийн 13 сургуульд  23500 сурагч суралцаж байна. Энэ жил 1 дүгээр ангид 2933 хүүхэд шинээр элсэн ороод байна. Мөн энэ хичээлийн жилд шинээр төрийн өмчийн 243 дугаар цэцэрлэг, төрийн бус өмчийн 10 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, 14 дүгээр  хороонд Бага сургууль- цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхэд, багачуудаа хүлээн авахад бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 75 цэцэрлэгт 13000 хүүхэд хүмүүжиж байна.

Хан-Уул дүүрэг 2015-2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хүрээнд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн 2 чиглэлээр 1,5 тэрбум төгрөгийн нийт 62 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Дүүргийнхээ боловсролын байгууллагын багш, сурган хүмүүжүүлэгчиддээ ажил үйлсийн арвин амжилт, сурагч, бяцхан дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.  Хүүхэд бүрийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст өндөр амжилт хүсье.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35845
0 эможи
keyboard_arrow_up