Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 8 сарын 31

Багш хөгжлийн ордон

10.00 цагт: ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол Улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сургуулиудад  хуваарилагдан 3 сарын турш ажиллах солонгос багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно.  Утас: 99058414
ХХААХҮЯ

10.00 цагт: Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт мал эмнэлэгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле болон албаны хүмүүс оролцоно. Утас: 94002420
НЗДТГ

11.00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан А танхимд болно. Хуралдаанаар "Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай", "Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам" батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 88080750, 11325044
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг

13.00 цагт: Тус эмнэлэгийн хурлын зааланд "Сургалтын эмнэлэг" танилцуулах өдөрлөг болно.  Утас: 99073310
33 дугаар сургууль

16.00 цагт: Тус сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан иж бүрнээр шинэчлэн тохижуулсан  хурлын заалыг сургуульдаа хүлээлгэн өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35811
0 эможи
keyboard_arrow_up