Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2016 оны 8 сарын 31

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр,  есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж сэрүүхэн байна.

2016 оны наймдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 01-нээс есдугээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 1, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-р сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35809
0 эможи
keyboard_arrow_up