Албан татвар ногдуулах орон сууцны талбайн хэмжээ

2016 оны 8 сарын 30

УИХ-ын маргаашийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр боллоо. Хуулийн төсөл батлагдвал, орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуудлахдаа орон сууцны талбайн хэмжээг үндэслэх ажээ.

Орон сууцны талбайн хэмжээ нь 150 м.кв хүрэхгүй боловч 2 ба түүнээс дээш орон сууц нийлүүлж засварлах хэлбэрээр нэгтгэж, талбайн хэмжээ нь 150 м.кв буюу түүнээс дээш болсон бол тус хуулийн 7.1.2-т заасан албан татварын чөлөөлөлтөд хамрагдахгүй юм байна.

Хуулийн дагуу, орон сууцанд жилд ногдох татварын хэмжээ нь 150-160 м.кв бол 450,000, 161-170 м.кв бол 900,000 төгрөг гэгчлэн талбайн хэмжээ ихсэх тусам татвар нэмэгдэх шатлалтайгаар ногдох аж. Харин 501м.кв буюу түүнээс дээш талбайтай байранд 18,000,000 төгрөгийг жил тутам төлөхнө.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэлгэрэнгүйгээр харвал:

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35787
0 эможи
keyboard_arrow_up