Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно

2016 оны 8 сарын 29

Хан-Уул дүүргийн ИТХ-ын санаачлагаар дүрэмтэй болох хэлэлцүүлэг явагдаж байгаа. Хэлэлцүүлгийг өнгөрсөн хугацаанд 16 хорооны иргэдээр хэлэлцүүлж, эцсийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тус дүүрэг дүрэмтэй болсноор  цаашид  алслагдсан хороод нь бие даасан хот, тосгон болох  боломжтой болж байгаа аж.

Түүнчлэн дүрмэндээ дүүргийнхээ газар нутаг, байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулж тодорхой зүйл заалтуудыг оруулж гөсөн байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд бохидол нь эрс нэмэгдэж, зарим газартаа ширгэх аюул нүүрлээд байгаа Туул гол, мөн туулын бургасыг хайрлан хамгаалж, дахин шигүү тарьж ургуулах боломжтой юм байна. Дүүргийн иргэд дүрэмтэй болохыг нэгэн дуугаар дэмжиж дараах зүйлийг ярилаа.

Хан-Уул дүүргийн ИНХ-ын дарга Б.Энххөдөлмөр: Дүүрэг хороод өөрийн гэсэн дүрэмтэй болох шаардлагатай. Энэ шаардлагыг манай дүүрэг анхаарч, дүүргийн үндсэн дүрэмтэй болох асуудлаар нэлээн урт хугацаанд ард иргэдээсээ асуулга явууллаа. Ер нь нэгжийн хууль гэж байдаг. Нэгжийн хуулийг улам боловсронгуй болж дүүрэгтээ дүрэмтэй болж, дүүрэг өөрийн гэсэн дүрмээрээ ажлаа зохицуулж байх шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

Манай дүүрэг цаашдаа дагуул, жишиг хот болох ирээдүй харагдаж байгаа. Тиймээс жишиг хот болох үндсээ дүрмээрээ тавьж байгаа гэж ойлгож байгаа. Дүрмийнхээ дагуу явбал бусад дүүргээс онцлог болох боломж бий гэж харж байна. Бид нэгжийн буюу том хуулиа л барьж байгаа. Гэтэл орон нутагт хөрсөн дээр буусан ийм дүрэм байх шаардлагатай гэдгийг Иргэдийн нийтийн хурлаар ч , иргэдийн зүгээс ч онцолж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35782
0 эможи
keyboard_arrow_up