Тээврийн хэрэгслүүд стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгана

2016 оны 8 сарын 29

Замын цагдаагийн газар Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан хяналт шалгалтыг энэ сарын 29-нөөс эхлэн ирэх сарын 30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35749
0 эможи
keyboard_arrow_up