Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 8 сарын 29

Хил Хамгаалах Ерөнхий газар

09.00 цагт: Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 89033011
НЗДТГ

09.30 цагт: Нийслэлийн Онцгой комиссын хурал А танхимд эхэлнэ. Хурлаар гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулна.  Утас: 88781218, 325044
Төрийн ордон

10.00 цагт: Ардчилсан намын бүлэг "Их Эзэн Чингис" хаан (A) танхимд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах болсон талаар хүний эрхийн байгууллагууд, сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Дашчойлин хийд

10.30 цагт: Өнөөдөр тохиож байгаа НҮБ-аас Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг тохиолдуулан цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, 1 минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдана. (Монгол Улсад суугаа Элчид сайдын яамд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын төлөөлөгчид оролцоно) Утас: 345408, 88000675
Шүүхийн Ерөнхий зөвлөл

11.00 цагт: "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно.
"Зууны мэдээ" сонины Yндэсний мэдээллийн төв

11.00 цагт: БЗД-ийн ардчилсан намын ахмад гишүүд санаачлан "Эрүүл ардчилал хөдөлгөөн" байгууллаа. Ардчилсан намын үйл ажиллаагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт-2016" хурлын талаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35747
0 эможи
keyboard_arrow_up