Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2016 оны 8 сарын 29

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ.

2016 оны наймдугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд   6-11 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар     19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 19-21 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 30-наас есдугээр сарын 03-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35741
0 эможи
keyboard_arrow_up