Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын бага хурал болж байна

2016 оны 8 сарын 26

Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2016 оны 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан ёсны статистикийг өөрчлөн шинэчлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн статистикийн байгуулагын удирдлагуудад зориулсан олон улсын бага хурал болж байна. Хуралд 34 улс орны статистикийн байгуулагын тэргүүлэгчид, 15 олон улсын байгууллага, нийт 81 оролцогч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас ҮСХ-ны дарга А.Ариунзаяа оролцож байгаа юм.

Тус бага хурлаар дэлхий нийтээрээ хүрэхээр ажиллаж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэмжих, хэрэгжилтийг нь хангахад дэмжлэг болох статистик, тоо мэдээллийг хэрхэн эрхлэн гаргах, тэдгээрийг боловсронгуй болгох арга туршлагаасаа хуваалцах төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт статистикийн чадавхийг бэхжүүлэх тухай хэлэлцэж нэгдсэн үзэл баримтлал, үйл ажиллагааны баримт бичигт тусгагдах гол асуудлуудын талаар тохиролцоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35736
0 эможи
keyboard_arrow_up