Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш,сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

2016 оны 8 сарын 26

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 27-ны Бямба гарагт, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 28-ны Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд  зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35717
0 эможи
keyboard_arrow_up