Хан-уул дүүргийн 7 дугаар хорооны бүх өрх интернетэд холбогдоно

2016 оны 8 сарын 25

Хан-Уул дүүргийн долдугаар хороонд wifi төхөөрөмж суурилуулжээ. Долдугаар хороо энэхүү төхөөрөмжөө илүү өргөн цар хүрээнд цацах зорилгоор wifi цацагч 2-3 төхөөрөмжийг нэмж тавих ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр тус хорооны нийт 1469 өрх, 4691 иргэд бүгд интернетэд холбогдох юм.

Үүнээс гадна тус хороо ИНХ-ын төлөөлөгч нартай хамтраад иргэдэд мессэжээр мэдээлэл хүргэх програмыг суулгах тоног төхөөрөмжийг шийдэж, мэдээлэл түгээхэд бэлэн болоод байна. “ИНХ-аас шийдвэрлэж өгсөн дээрх ажлуудын хувьд wifi тавих, мессэж хүргэх төсөв мөнгийг шийдээд өнгөрсөн мэт боловч цаанаа иргэдэд чиглэсэн маш том ажил болсон” хэмээн долдугаар хорооны засаг дарга А.Мөнх-Амгалан ярьж, ИНХ-ын дарга Э.Түвшинд талархал илэрхийлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35705
0 эможи
keyboard_arrow_up