Хан-уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг нар дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн элсэлтийн ажилтай танилцаж, үүрэг даалгавар өгч ажиллалаа

2016 оны 8 сарын 23

Улс орон даяар элсэлтийн бүртгэлийн ажил эхэлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд хяналт тавих үүднээс  Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсээс шалгалтын баг гарч ажиллалаа. Тус ажлын хүрээнд Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар энэ сарын 22-ны өдөр дүүргийн 32, 130 , 52 дугаар сургууль,  35, 53, 69, 67, 218 дугаар цэцэрлэгүүдээр явж,  элсэлтийн  ажлын явцтай танилцлаа.

Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн хичээлийн бүртгэл ажил өглөөний 9 цагт эхэлсэн байна.  Энэ жил 32 дугаар  сургуульд нэгдүгээр ангид  270 хүүхэд  бүртгүүлэх ёстойгоос бүртгэлийн эхний өдөр  75 хүүхэд бүртгүүлсэн байна. Тус сургуулийн хувьд  хичээлийн байрны хүрэлцээ муу учраас энэ жил гурван ээлжээр хичээллэх юм байна.  Хичээлийн байрны урсгал засварын ажил бүрэн хийгдэж дууссан байна. Үүнээс гадна  32 дугаар  сургуулийн сурагчид  ирэх оны зургаан сард  640 хүүхдийн хүчин чадалтай шинээр баригдаж буй сургуульдаа орох ажээ. Тус сургуулийн барилгын ажил одоогоор 30 хувьтай явагдаж байгаа талаар албаны хүмүүс мэдэгдлээ.

Дүүргийн 35-р цэцэрлэгийн хувьд элсэлтээ эхлүүлээд явж байгаа  ч хүүхдүүдээ ирэх 11 дүгээр сард шинээр ашиглалтад орох   240 хүүхдийн ортой 10 бүлэгтэй цэцэрлэгийн байрандаа хүлээн авах аж.  Зайсанд ганцхан цэцэрлэг баригдаж байгаа учраас  550-600 хүүхдүүдийг  цэцэрлэгт хамруулахаар зорьж ажиллаж байна.

218 дугаар цэцэрлэгийн хувьд бүх ангийн бүртгэлийн ажил эхэлсэн. Тэгсэн хэдий ч эцэг, эхчүүдэд хүргэх мэдээллийг бүрэн гаргаагүй, өмнө нь суралцаж байсан хүүхдүүдийн нэрс тавигдаагүй, тодорхой мэдээллийг өгөх хүн томилогдоогүй байсан учраас эцэг, эхчүүд 3 наснаас дээш насны хүүхдүүдийг шинээр бүртгүүлэх гэж удаан оочерлолоо хэмээн бухимдалтай байсан. Энэ тал дээр анхаарч алдаа, дутагдлыг засах үүргийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг нар цэцэрлэгийн эрхлэгч, алба хаагч нарт өгч ажиллалаа. 

123

123

123

123

123

123

123



 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35646
0 эможи
keyboard_arrow_up