Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв

2016 оны 8 сарын 23

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь гэрэлтүүлгийн ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингүнжавын гудамж дахь кабелийн гэмтэл, Өргөө кино театрын замд гэрэлтүүлгийн толгойг тус тус засварлалаа. Сонсголонгийн замд хоёр ширхэг гэрэлтүүлгийн шон, Энэбишийн өргөн чөлөөнд 9 ширхэг гэрэлтүүлгийн толгойн засвар үйлчилгээ хийв. Мөн зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг даруй авч ажиллалаа гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35636
0 эможи
keyboard_arrow_up