Наймдугаар сарын 19-нд болох үйл явдал

2016 оны 8 сарын 19

08.30 цагт БСШУС-ын сайд Ж.Батсуурь олимпод амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзана.

09.00 цагт Бишрэлт зочид буудалд "Азийн цусны ховор бүлэг" сэдэвт олон улсын хурал болно.

09.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “МЭРГЭН ГҮН ГОМБОЖАВ: АМЬДРАЛ ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн болно.

10.00 цагт Оном сан үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл ѳгөх нээлттэй өдөрлөгийг өөрийн байрандаа зохион байгуулна.

10.00 цагт Стратегийн судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд  Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Ёнсэй их сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Монголд арьс өнгөний алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль "Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон"-гоор шагнах арга хэмжээ Арьсны өвчин судлалын үндэсний төвд болно.

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “БАРИЛГА ОРОН СУУЦ-2016” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35564
0 эможи
keyboard_arrow_up