Нийслэл, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

2016 оны 8 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын Санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хён Чан Чог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Олон улсын Санхүүгийн корпорацитай хотын дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд Та бүхний хөрөнгө оруулалт, туршлага маш их хэрэгтэй байна” гэлээ.

Харин Олон улсын Санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хён Чан Чо “Юуны өмнө хотын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Олон улсын Санхүүгийн корпорациас Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно. Манай талаас нийслэлтэй ус цэвэршүүлэх, нарны эрчим хүчийг ашиглах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Хувийн хэвшлүүд нарны эрчим хүчийг ажиглах, ус цэвэршүүлэх олон төсөл санал болгодог. Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарч ажиллах болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах чиглэлээр Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт төсөлтэй уялдуулан ямар байдлаар хамтран ажиллахаа сайтар судалж, дахин уулзаж ярилцья. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35561
0 эможи
keyboard_arrow_up