Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн "ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН ӨРӨӨ"-г тохижуулж, хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо

2016 оны 8 сарын 18
 

Хан-Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих "Хамтдаа хөгжье" хөтөлбөрийн хүрээнд Эрүүл Мэндийн Төвийн "Хөдөлгөөн заслын өрөө"-г 9,9 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар тохижуулж 2016 оны 08 сарын 18-ний өдөр хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.  Арга хэмжээг нээж ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун үг хэлсэн юм. 

 Тус хөтөлбөрийн санхүүжилтээр нийт 8 нэр төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ. Тус тонон төхөөрөмжид бэхэлгээтэй алхуулагч, дасгалын шат, ачаалалтай алхуулагч, гарын булчингийн хүч сайжруулагч, тавхай өргөгч, лазер аппарат, гар сарвууны тэнийлгэгч, мөрний дасгалын хэрэгслүүд орж байгаа юм байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35558
0 эможи
keyboard_arrow_up