Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийлээ

2016 оны 8 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд  Монгол  Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, “Эрүүл ахуйн тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хянаж шалгах ажлыг зохион байгууллаа. Тус шалгалтыг  Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Р.Нармандах, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ч.Ариунтуяа нар 2016 оны 08 дугаар сарын 11-нээс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд хамрагдсан 16 түргэн үйлчилгээний цэг нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, тухайн дүүргийн ЗДТГ-ын худалдаа үйлчилгээ эрхлэх гэрчилгээгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй байна. Мөн нийт түргэн үйлчилгээний цэг нь зөөврийн бие засах суултуур бүхий ариун цэврийн өрөөгүй ажиллаж байна. Түргэн үйлчилгээний цэгүүд халдваргүйтгэх бодисын нөөцгүй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт тээвэрлэлт, худалдаалалт хадгалалт, ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтанд хамрагдсан 16 түргэн үйлчилгээний цэгт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авах, тухайн дүүргийн ЗДТГ-ын худалдаа үйлчилгээ эрхлэх гэрчилгээ зөвшөөрөл авсны дараа ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлагыг хангаж, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан,  холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35539
0 эможи
keyboard_arrow_up