Насжилт нь хэтэрсэн микро автобус иргэдэд үйлчилсээр л байна

2016 оны 8 сарын 18

Тээврийн хэрэгслийн насжилт 12 жилээс хэтэрсэн шугмын микро автобусыг үйлчилгээнээс хасах журамтай байдаг. Энэ журмын дагуу наймдугаар сарын 1-нээс 172 микро автобусыг үйлчилгээнээс хасч дөрвөн чиглэлд 50 орчмыг үлдээсэн. Гэсэн хэдий ч үйлчилгээний зөвшөөрөлгүй микро автобус явахаар барахгүй оройн цагаар үнээ нэмж иргэдийг хохироосоор байна. Насжилт нь хэтэрсэн бага оврын автобус ихэвчлэн хотын захын чиглэлүүдэд явдаг. Өдрийн цагаар том оврын автобусны ханшаар буюу 500 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг. Харин оройдоо чиглэлээсээ хамаарч үнэ нь 2000 хүртэл өсдөг байна. Иргэдийн хувьд том оврын автобус зогссон гэр хол энэ үед хэлсэн үнийг нь төлөхөөс өөр арга байдаггүй гэнэ. Шаардлага тавьсан иргэдийг хөөж буулгах нь ч энүүхэнд гэнэ.

Нийслэлийн тээврийн газарт 30 орчим улсын байцаагч ажилладаг. Хотын бүх чиглэлүүдийг хянахад байцаагчдын хяналт тэр бүр хүрч чаддаггүй хэмээн Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болд хэллээ.

Энэ асуудлыг цэгцлэхийн тулд нийслэлийн Тээврийн газар цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг ч үр дүн төдийлөн гардаггүй. Зөвшөөрөлгүй микро автобус үйлчилгээнд явсаар л байна. Том оврын автобус иргэдэд оройн 23 цаг хүртэл үйлчилж байгаа ч хангалтгүй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35530
0 эможи
keyboard_arrow_up