Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2016 оны 8 сарын 18

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орох боловч 20, 21-нд бороо хур багатай байна.

2016 оны наймдугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын зарим газраар, төв болон зүүнийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35512
0 эможи
keyboard_arrow_up