Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2016 оны 8 сарын 17

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд  зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.

Мөн төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүр нутаг дэвсгэртээ 5-аас дээш газарт төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35500
0 эможи
keyboard_arrow_up