Нийслэлийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн засварын явцтай танилцаж байна

2016 оны 8 сарын 16

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн төвийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгийн  барилгын засварын ажлын явц болон бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр нар газар дээр очиж танилцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35423
0 эможи
keyboard_arrow_up