ӨМӨЗО-ны 60 гаруй компани бүтээгдэхүүнээ сурталчилж байна

2016 оны 8 сарын 15

Монгол, Хятад хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”  Мишээл экспо төвд өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааны танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөх хот, Бугат, Шинейн, Хянган, Ляонин зэрэг таван аймгийн 64 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Үзэсгэлэнг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж хэлэхдээ, “Манай яамны зүгээс Мал аж ахуй, газар тарилангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай,  дотоод, гадаадын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг бий болгож гадны зах зээлд гаргаж, эдийн засгийн шинэ чадавхийг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хүнсний тухай” хуульд заасны дагуу “Органик хүнсний тухай” хууль, “Органик Монгол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ХАА-н салбар дахь үйлдвэрлэл худалдаа, хөрөнгө оруулалтын орчин улам бүр сайжирч, ялангуяа цэвэр байгалийн гаралтай болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд гарах шинэ боломж гарч, хоёр улсын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.   

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь 11 жилийн турш Улаанбаатар хотноо болсон “Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын уулзалт” арга хэмжээний үндсэн дээр анх удаа бие даан зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Түүнчлэн эл үзэсгэлэн худалдаа нь Монгол Улсын экспорт, импортын худалдаа, хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц болох ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.

 Энэ хүрээнд маргааш “Органик ногоон бүтээгдэхүүн, аялал жуулчлал-2016” сэдэвт эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35396
0 эможи
keyboard_arrow_up