Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

2016 оны 8 сарын 15

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны наймдугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-19-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16, 17-нд зарим газраар, 18,19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35382
0 эможи
keyboard_arrow_up