Маргаашнаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

2016 оны 8 сарын 12

Намрын эхэн сар гарсны дохио болж ойрын өдрүүдэд сэрүүхэн байх төлөвтэй байна. Тодруулбал өнөө, маргаашдаа Монгол орны нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, салхины эрч нэмэгдэж сэрүүсэх төлөвтэй байгааг Ус,цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тиймээс малчид, тариаланчдыг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15,16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35367
0 эможи
keyboard_arrow_up