7-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулж байна

2016 оны 8 сарын 12

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаний хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 07-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 7-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 7-р сарын үр дүнтэй харьцуулахад 9.7 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 14.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсныг харуулж байна. Мөн оны эхэн үетэй харьцуулахад 3.5 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.0 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4808 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35361
0 эможи
keyboard_arrow_up