Дулаан хангамжийн ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

2016 оны 8 сарын 12

Нийслэлийн Засаг дарга захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны долдугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажилд шаардлагатай 328 сая 488 мянган төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг холбогдох хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэх асуудлыг Гэр хорооллын хөгжлийн газар хариуцан ажиллах аж.

Батлагдсан хөрөнгийг нийслэлийн 2016 оны төсвийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр захирамжид тусгагджээ. Энэ дагуу хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллах асуудлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцаж, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35341
0 эможи
keyboard_arrow_up