Бичил цэцэрлэгт хүрээлэнд 7000 мод тарина

2016 оны 8 сарын 12

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд "Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах" төсөл эхэлжээ. Төслийг "Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргэлтийн сүлжээ" олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлж буй аж. Бүтээн байгуулалтад зориулж 1.3 сая орчим ам.доллар зарцуулна. Төслийн хүрээнд газар шорооны ажил, зам талбайн хучилтын ажил хийгдэх ба нийт 7000 гаруй ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Түүнчлэн гэрэлтүүлэг усан сан, амрах сандал, асар, хашлага,чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам, машины зам, зогсоол гэх мэт тохижилт бүтээн байгуулалт,ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь хийх юм байна. Цэцэрлэгт хүрээлэнг аравдугаар сарын эхээр дуусгаж хүлээлгэн өгөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35333
0 эможи
keyboard_arrow_up