Үйлчилгээнээс хасагдсан микронууд хулгайгаар хүн тээвэрлэсээр байна

2016 оны 8 сарын 11

Энэ сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн насжилт дууссан 170 гаруй микро автобусыг үйлчилгээнээс хассан байгаа. Үүнийг иргэд ихэд эсэргүүцэж байгаа бөгөөд орой үдэш ажил тарсан үед микронууд л унаа болдог. Гэтэл 00 цаг хүртэл явах унаагаа шийдээгүй байж үйлчилгээнд явж байсан микронуудыг үйлчилгээнээс гаргалаа гэсэн эсэргүүцэлтэй Нийтийн тээврийнхэн болон НЗДТГ-ынхан тулгараад байгаа юм. Харин том оврын автобус хүрдэггүй алслагдсан гэр хорооллын чиглэлд 45 микро үйлчилгээнд явж байна.

Тодруулбал, 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII, Баянгол дүүргийн XXII хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчилж байна. Тэгвэл үйлчилгээнээс хасагдсан микронууд орой үдшийн цагаар хулгайгаар хүн тээвэрлэсээр байгаа юм. Харин үүнд Нийслэлийн тээврийн газар болон Замын цагдаагийн газраас хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35290
0 эможи
keyboard_arrow_up