Хүнсний өргөн хэрэглээний барааны өнгөрсөн долоо хоногийн үнэ ханш

2016 оны 8 сарын 11

Махны дундаж үнэ

2016 оны 8-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6050 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7400 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.0 хувиар буюу 225 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 169 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000-6800 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 225 төгрөгөөр, хонины цул мах 1.2 хувиар буюу 80 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 8-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1289 төгрөгийн үнэтэй байна.“Оргил”, худалдааны төвд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1289 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 8-р сарын 2-р долоо хоногийн төмс хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.0 хувиар буюу 60 төгрөгөөр, монгол лууван 7.0 хувиар буюу 155 төгрөгөөр, монгол байцаа 14.6 хувиар буюу 180 төгрөгөөр, монгол манжин 5.2 хувиар буюу 130 төгрөгөөр, хятад сонгино 4.9 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурсан байна.

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35288
0 эможи
keyboard_arrow_up