Сэрэмжлүүлэг:94 настай эмээг дээрэмдсэн хэрэг гарчээ

2016 оны 8 сарын 10

Өндөр настай иргэдийг залилж, дээрэмдэх хэрэг гарсаар байна. Өнгөрсөн онд гэхэд ийм төрлийн хоёр хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэргийг үйлдсэн этгээдүүдэд шүүхээс ял оноосон байгаа билээ. Тэгвэл өчигдөр ийм төрлийн гэмт хэрэг дахин бүртгэгджээ.

Тодруулбал, БЗД-19 “Цайзын ... тоотод хажуу айлын эмээ ээмгээ дээрэмдүүлсэн байна“ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад, тус тоотод оршин суух 94 настай М-ийг үүдний амбаартаа сууж байхад нь цагаан өнгийн фудболка, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн өмд, цайвар өнгийн масктай, 170-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд баруун шанаанд нь цохиж, чихэн дэх улаан хүрэн шигтгээтэй, шаргал өнгөтэй металл хос ээмгийг дээрэмдэж зугтаажээ. Хэргийг тодорхой оршин суух хаяггүй А /эр.33н/-ыг холбогдуулан шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35257
0 эможи
keyboard_arrow_up