УЛААНБААТАР ХОТОД ЗОРЬЖ ҮЗЭХ ЁСТОЙ ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙН ЦОГЦОЛБОРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2016 оны 8 сарын 10

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Гандантэгчилэн хийд цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна.

Товч түүх:
Гандантэгчилэн хийд (Төгс баясгалант их хүлгэн хийд)-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаарБогд Жавзундамба хутагтад зориулж Гандантэгчилэн буюу “Их хот мандлын сүм”,  Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадмаёго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд наймдугаарБогд Жавзундамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсэгийн сүмийг байгуулжээ. 

Мөн 1841 онд тавдугаарБогдын шарилын сүм, 1869 онд долдугаарБогдын шарилын сүм, 1925 онд наймдугаарБогдын шарилын сүмийг барьжээ. Хийдийн хойд талд 20 суварга байв. Талхын дэнж дээр Гандантэгчилэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. 1938 онд хийдийн үйл ажиллагаа зогссон боловч 1944 оноос хурал номын ажлыг сэргээсэн байна.
Өдгөө тус хийдээс зургаан сүм хадгалагдан үлдсэн бөгөөд бусад сүмийг хожим сэргээн барьсан байна.

Хамгаалалтын зэрэглэл:
Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.

Байршил:
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд талын төгсгөлд, Гандангийн дэнжид байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 3 км зайтай.

Солбилцол:
N47 55 23
E106 53 41.9

Онцлог:
Монголын бурхны шашны төв хийд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35240
0 эможи
keyboard_arrow_up