Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Ш.Анхмааг томиллоо

2016 оны 8 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж,  нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Ш.Анхмааг  томиллоо.

Ш.Анхмаа нь нийслэлийн 13-р дунд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, БНХАУ-ын Бээжин хотын Хэл, соёлын дээд сургууль, АНУ-ын Хавай институтийн “Эмэгтэй манлайлагч” хөтөлбөрийг төгссөн. Багш, эрхзүйч мэргэжилтэй.

- 2001-2008 онд  “Эмнести интернэйшнл” байгууллагын Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2011-2015 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байсан.

 Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, Эмнести интернэйшнл байгууллагын “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагнал, “Гоо сарнай” наадмын “Бүтээлч эмэгтэй” өргөмжлөл хүртэж байсан.
2016 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35217
0 эможи
keyboard_arrow_up