Хотын даргын дөрвөн орлогч томилогдлоо

2016 оны 8 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталж, нийслэлийн Засаг дарга 2 орлогч, 2 төслийн удирдагчтай байхаар болсон. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм.

Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томиллоо.

Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35200
0 эможи
keyboard_arrow_up