“Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” арга хэмжээ үргэлжилж байна

2016 оны 8 сарын 09

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гэр бүл болон найз нөхдийн хамт аялал зугаалгаар их явах болсон. Боломжтой нэг нь гадаадад амардаг бол боломжгүй нэг нь зуслан болон гол ус бараадан хэсэг хугацааг ч болов сайхан өнгөрүүлдэг нь нууц биш юм. Тиймдээ ч дулааны улиралд Туул голын зүг чиглэсэн амрагчдын жим тасралтгүй үргэлжилсээр. Ядаж байхад сүүлийн өдрүүдэд хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилснээр голын усанд сэрүүцэх зорилготой иргэдийн тоо эрс ихэссэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр амралт зугаалгын хажуугаар иргэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол олон гарчээ. Үүний нэг томоохон жишээ нь он гарсаар иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 тохиолдлоор 85 хүн осолдсоноос 26 хүүхэд 59 том хүн амь насаа алджээ. Үүнээс 40 хүн осолдож, 9 хүний эрдэнэт амь эрсдэжээ. Тиймээс НОБЕГ-аас энэ сарын 5-26-ны хооронд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээний үеэр  нийслэлийн онцгой байдлын  газар, Нийслэлийн аврах анги, аврах тусгай ангийн албан хаагчид өдөр бүр 10-20 цагийн хооронд туул голын эрэг орчмоор эргүүл хийн 5000 гаруй иргэдэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө  өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35197
0 эможи
keyboard_arrow_up