Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумаас уриалга гаргалаа

2016 оны 8 сарын 08
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ Улаанбаатар хотноо 2 өдөр болж өндөрлөлөө. Форумд бүс нутгийн 20 хотын 90 гаруй төлөөлөгч, хүндэт зочноор Будапешт хотын орлогч дарга, 20 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгч оролцлоо.
 
Форумын 5 салбар хуралдаанаар 25 орчим илтгэл хэлэлцэж, оролцогчид хамтран уриалга  гаргалаа. Форумыг хааж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Тэрээр “”Хотуудын ногоон хөгжлийн хүрээнд байгаль цаг уурын өөрчлөлт, эх дэлхийгээ хайрлах, энерги эрчим хүчийг ээлтэй технолгиор хөгжүүлэх, газрын баялгыг зөв зохистой ашиглах “Ногоон хот” болох зорилтын хүрээнд судалгаа шинжилгээнд тулгуурласан үзэл бодол туршлагаа хуваалцаж, шийдлийг олсноор хотуудын болон олон улсын байгууллгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал холбогдолтой хуралдаан боллоо гэж дүгнэж байна. Зүүн хойд Азийн хотууд ногоон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч, манлайлагч байж, хүнээ дээдэлсэн, эх дэлхийгээ хайрласан бодлогыг хэрэгжүүлж, олон улсад үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна. Форумаас гарсан уриалгыг Улаанбаатар хот хэрэгжүүлнэ. Мөн хөрш хотуудаа энэхүү уриалгыг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна” гэлээ.

 
 “ХОТУУДЫН НОГООН ӨСӨЛТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ НОГООН ШИЙДЛҮҮД”  ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН АЛБАН ЁСНЫ ХАМТАРСАН УРИАЛГА

Энэхүү уулзалтын үндсэн сэдэв нь “Хотуудын ногоон өсөлт: Эрчим хүчний ногоон шийдлүүд” байлаа. Чуулганы оролцогчид энэ сэдвээр санал бодлоо солилцож Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотуудын туршлагаас хуваалцлаа. Уулзалтын эхэнд оролцогчид СОР 21, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлсэн хотуудын бодлогын талаар хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн Хойд Азийн хотууд бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулахад дэлхийн олон хотуудад хэрэгжүүлэхэд тохиромжтой цэвэр эрчим хүч, үр ашигтай хувилбаруудыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа, тээврийн оновчтой шийдлүүдлийн талаар ярилцлаа. Энэхүү чуулганаар хэлэлцсэн сэдвүүдийг дурьдвал:
  • Cop 21, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлсэн хотуудын бодлого
  • Цахилгаан, дулаан болон хийн хангамж, шийдэл
  • Эрчим хүчний хэмнэлт, хэрэгжүүлэх арга зам, урамшууллын тогтолцоо
  • Бүс нутгийн сэргээгдэх цэвэр эрчим хүчний технологи
  • Эко тээвэр болон агаарын бохирдлыг бууруулах нь: хотуудын санаачлага, туршлага
Хотын дарга нар 2 өдөр хэлэлцсэний үр дүнд Зүүн Хойд Азийн хотууд бид, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах замаар цаашид хотоо цэцэглүүлэн хөгжүүлэх, хүн амын амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээнд үргэлж анхаарч ажиллах болно гэдгээ нэгэн дуугаар уриалж байна.
Зүүн хойд Азийн хотууд бид: хотоо сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар эдийн засгийн хувьд хүчирхэг, иргэдээ ажилтай, бизнесийг тогтвортой хөгжүүлнэ;
Дулаан болон хөргөлтийг цэвэр хямд эрчим хүчний эх үүсвэртэй болгож, хотын нийтийн тээврийг найдвартай, үр ашигтай байлгаж хотоо цэцэглүүлэн хөгжүүлэх болно.
Тиймээс, бидний эхний зорилго сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжсэнээр дараах асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна. Үүнд: 
  • Нүүрстөрөгчийн хийг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгана
  • Хот дахь агаарын бохирдлыг бууруулснаар, хотын иргэдийн эрүүл мэндийн зардлыг багасгана 
  • Дулааны болон хөргөлтийн зардлыг бууруулснаар, иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно  
Хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ?
  • 2030 онд одоогийн эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болгох
  • 2020 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ажиллах нийтийн тээврийн унааг санаачлан, турших.
  • Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа, туршилтанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж байх
  • 2020 он гэхэд бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогыг илүү боловсронгуй болгох
  • Одоогийн дулаан болон хөргөлтийн бүтцэд сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх
Дээрх зорилгыг хангахад бүс нутгийн хотууд бие биендээ туслан, харилцан туршлага солилцож, хамтран цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.
Оролцогчид Улаанбаатар хотын иргэдэд халуунаар угтан авсан зочломтгой занд нь баярласан талархахын зэрэгцээ Улаанбаатар хотыг орчин үеийн, хөгжин цэцэглэж буй хот болгоход гаргасан гайхамшигтай ололт амжилтад нь баяр хүргэж байна.

 
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35178
0 эможи
keyboard_arrow_up