Хан-Уул дүүргийн Залуучуудын Зөвлөх хорооноос зохион байгуулсан " БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТУСАЛЦГААЯ " аян амжилтай боллоо

2016 оны 8 сарын 04

Үер усны аюул гэдэг хэлж ирэхгүй байгалийн гамшиг юм. Маш олон Монгол иргэн орон гэр, эд хөрөнгөө сүйдүүлж, олон ээж үрээ алдан сэтгэлийн зовлонд унаад байгаа билээ.

 

Баян-Өлгий аймагт байдал хүндэрсэнтэй холбогдуулан нийслэлдээ амьдарч буй Монгол иргэн бүрийг хувь нэмрээ оруулан тусламжийн гараа алс баруун зүгт амьдарч буй элэг нэгт ахан дүүстээ сунгахыг уриалж энэхүү аяныг өрнүүлж эхэлсэн юм. Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөх хороо / ХАН ЗАЛУУС/ энэ аяны хүрээнд хэд хэдэн эвентүүдийг амжилттай зохион байгууллаа. Эхний эвент маань ГАДНА ТАЛБАЙН КИНО ҮЗВЭР байсан бөгөөд Хан-Уул дүүргийн нисэх, яармаг, төвийн бүсд киногоо гаргасан юм.

2016 оны 07-р сарын 16-нд 21:30 цагаас Яармагын 41-р сургуулийн хөлбөмбөгийн талбай

2016 оны 07-р сарын 17-нд 21:30 цагаас Нисэхийн 7-р сургуулийн хөлбөмбөгийн талбай    

2016 оны 07-р сарын 19-нд 21:30 цагаас ХУД-ийн 2-р хороо 19 хороолол 20-р байрны гаднах хөлбөмбөгийн талбайд тус тус амжилттай зохион байгуулсан юм.     

  " Баян-Өлгий аймагт тусалцгаая " аяны дараагийн эвент  ХАНДИВЫН ТОГЛОЛТ байсан юм. Хандивын тоглолтонд маань Хан-Уул дүүрэгт ажиллаж амьдардаг залуу уран бүтээлчид маань нэгдэн оролцлоо.

2016 оны 07-р сарын 21-нд Яармагын цэцэрлэгт хүрээлэн 

 

2016 оны 07-р сарын 24-нд Нисэхийн 7-р сургуулийн талбайд тус тус амжилттай зохион байгуулсан юм.

     " Баян-Өлгий аймагт тусалцгаая " аяны дараагийн эвент " ХАНДИВЫН ХАЙРЦАГ "  аялуулах байсан бөгөөд хандивын хайрцгаа Хан-Уул дүүргийн хороодын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүдээр тус хороодын Залуучуудын зөвлөлийн гишүүд маань аялуулсан юм

 Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөх хороо, хороодын залуучуудын зөвлөл

       " Баян-Өлгий аймагт тусалцгаая " аяны хүрээнд сайн дураараа нэгдсэн залуусын эвентийн баг гарсан юм. Тус эвентийн баг маань Хан-Уул дүүргийн ЗДТГ,  Нарантуул ОУХТ, Sunday худалдааны төвүүдээр явж хандивын хайрцгаа амжилттай аялууллаа.    
"Баян-Өлгий аймагт тусалцгаая " аяны сайн дурын эвентийн баг

         Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөх хорооноос санаачлан зохион байгуулсан " Баян-Өлгий аймагт тусалцгаая " аян маань 2016 оны 07-р сарын 14-нөөс эхлэн 07-р сарын 24-нийг дуустал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү аянаараа дамжуулан залуусын оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд сайн сайхан байдлыг түгээх, бусдад сэтгэлийн дэм, урам хайрлах зорилготойгоор амжилттай хэрэгжүүллээ. Уг аяны хүрээнд цугларсан мөнгөн тусламж,  хувцас, гутал болон 1.800.000 төгрөгний үнэ бүхий эмчилгээний цайг 2016 оны 08-р сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А. Бакейнд хүлээлгэн өглөө. 123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35102
0 эможи
keyboard_arrow_up