Эрчим хүчний дэд сайд ажилдаа орлоо

2016 оны 8 сарын 04

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулга ажилдаа орлоо. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ажилдаа орохдоо яамны албан хаагчдад хандан “Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарт дэд сайдаар томилогдон ирж, урьд нь энэ салбарт ажиллаж байсан, арвин туршлагатай, мэдлэг боловсролтой сайд П.Ганхүүтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Юуны өмнө сайдтайгаа хамтраад МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах ажилд шуурхайлан орж, төсвийн тодотголд оруулах саналыг боловсруулах, салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулахаас ажлаа эхэлнэ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35092
0 эможи
keyboard_arrow_up